Car Club Mongolia

Эмэгтэй жолооч VS Эрэгтэй жолооч

2012 оны 06-р сарын 16 Нийтэлсэн tory
Эрчүүд автомашиныг бүсгүйчүүдээс илүү чадварлаг жолооддог гэдэг ойлголтыг мэргэжилтнүүд үгүйсгэжээ. Эрэгтэй жолооч нар бүсгүйчүүдээс илүү олон удаа осолд ордог болохыг Британийн нэгэн томоохон даатгалын компаниас явуулсан судалгаа харуулж байна. Шинжээчид осолд орсон хүмүүсийн нас, хүйс, ослоор амиа алдсан болон гэмтэж бэртсэн байдал, тэрчлэн эвдэрсэн машины засварын өртөг зэрэг ослын хохирлын талаарх мэдээллүүдийг цуглуулжээ. Үүнээс үзвэл, хамгийн муу жолооч нар бол 25 хүртэлх насны эрчүүд байдаг тухай «AutoNews.ua» цахим хуудсанд бичсэн байна. Чухам тэд ихээхэн хүнд хохирол бүхий автын осол гаргадаг ба ослын хор уршгийг арилгах дундаж өртөг нь мөн насны бүсгүйчүүдийн гаргасан ослынхоос 15 хувиар илүү байна. Харин АНУ-ын Зам тээврийн аюулгүй байдлыг хангах газрын мэдээллээр, 2009 онд тус улсад 23 796 эрэгтэй, 10 070 эмэгтэй автомашины ослоор нас баржээ. Америк эрчүүдийн зам тээврийн ослын улмаас нас барах магадлал бүсгүйчүүдийнхээс 77 хувиар илүү байдаг болохыг дүн шинжилгээний «Carnegie Mellon» агентлаг тогтоосон байна.
Хэрвээ та “Монголд явсан” гэх тодотголтой хуучин автомашин худалдаж авахаар бол түр азнаарай. Дэлгэрэнгүй»

WHO IS TOYOTA PRIUS

2011 оны 11-р сарын 29 Нийтэлсэн tory
Prius нь хамгийн их идлээ гэхэд л 100 км-т 5 литр бензин хэрэглэдэг. Хэмнэж явбал 4.4 литр хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ Дэлгэрэнгүй»

Автомашины шингэн гоожиж алдагдах

2011 оны 05-р сарын 24 Нийтэлсэн tory
Шингэн гоожиж алдагдаж байгааг автомашины доор дуссан толбо болон аль нэг шингэний төвшин байнга дундарч байгаагаар тогтооно. Хэрэв та хөдөлгүүрийн тосоо байнга нэмэхэд хүрч байгаа бол тос их хэмжээгээр цилиндрт орж шатаж байгаатай холбоотой байж болно Дэлгэрэнгүй»

Машинаараа хэрхэн Дрифт хийх вэ

2011 оны 05-р сарын 23 Нийтэлсэн tory

Манай залуучууд юугаараа гаднынханаас дутах вэ энэ спортыг сонирходог, хөгжүүлэх сонирхолтой болжээ. Ер нь дрифтлэнэ гэдэг нь жолоочийн туршлага эр зориг авхаалж самбаа сорьсон дээрээс нь багагүй санхүү шаардсан спорт юм.

 Дэлгэрэнгүй»

Япон машин авбал үүнийг заавал шалгаарай

2011 оны 05-р сарын 18 Нийтэлсэн tory

Япон автомашинтай цуг ирдэг аукционы хуудаст хүмүүс төдийлэн ач холбогдол өгдөггүй. Энэ бол автомашиныг дуудлага худалдаанд оруулахын урьд тусгай мэргэжилтүүд шалгаж үзээд бөглөдөг хуудас бөгөөд тухайн автомашины техникийн байдал, иж бүрдэл, нэмэлт хэрэгсэл болон түүний өө сэв, дутагдлын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, үнэлгээ зэргийг эндээс харах боломжтой.

 Дэлгэрэнгүй»

Хуучин машин худалдан авах гарын авлага No 2

2011 оны 05-р сарын 18 Нийтэлсэн tory
та худалдан авах гэж буй машиндаа бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай биш л бол яаран шийдвэр гаргахгүй байхыг зөвлөе. Танд өөр ижил төстэй машин олох эсвэл буцаж ирээд энэ машинаа авах боломж нээлттэй байгаа шүү дэ. Дэлгэрэнгүй»

Хуучин машин худалдан авах гарын авлага No 1

2011 оны 05-р сарын 04 Нийтэлсэн tory
Хамгын гол нь та худалдан авах гэж буй машиндаа бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай биш л бол яаран шийдвэр гаргахгүй байхыг зөвлөе. Танд өөр ижил төстэй машин олох эсвэл буцаж ирээд энэ машинаа авах боломж нээлттэй байгаа шүү дэ.  Дэлгэрэнгүй»

Vehicle Identification Number  буюу VIN дугаар нь АНУ болон бусад улсад үйлдвэрлэгдсэн бараг бүх машинд байдаг ба энэ нь тухайн машины хурууны хээ л гэсэн үг юм. Ийм учираас машин худалдаж авхаасаа өмнө VIN дугаараар нь шүүлгээд нэг шалгаад үзчихэд илүүдэхгүй шүү. VIN дугаараар шүүж үзсэнээр тухайн машин хэдэн онд аль улсад үйлдвэрлэгдсэн, хэдэн удаа эзэмшигч нь солигдсон, ноцтой осол аваарт орж байсан, хулгайлагдсан машин гэх мэт чухал түүхийг мөн мэдээллүүдийг олж авах боломжтой юм.

 Дэлгэрэнгүй»

JEEP - Жийпний тухай (About SUV’s )

2011 оны 04-р сарын 28 Нийтэлсэн tory
JEEP - Жийпний тухай (About SUV’s ) Дэлгэрэнгүй»

Автомашины дугуй гэж юу вэ ????

2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн tory

За ингээд машин унадаг бүх хүмүүстээ зориулаад, хамгийн энгийн хэрэгцээ болох дугуйний талаар мэдэж байхад илүүдэхгүй хэдэн зүйлсийг оруулахаар боллоо.

Та болон таны хайртай машинийг эх дэлхийтэй холбож байдаг цорын ганц зүйл бол дугуй чинь юм шүү. Тиймийн учир машинийхаа дугуйг анхаарлын гадна орхиж хэрхэвч болохгүй. Гэхдээ энэ бол маш энгийн зүйл, та зөвхөн дугуйны төрөл болон дугуйн доторхи агаарын хэмжээнд л  анхаарлаа хандуулхад хангалттай. Таны машиний ачаалалыг дугуй чинь биш харин дугуйн доторхи агаар өргөж явдаг гэдгийн хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй.

 Дэлгэрэнгүй»

BMW X5 түлхүүр таниулах

2011 оны 04-р сарын 21 Нийтэлсэн tory

BMW X5 маркын машин нь асаалтын түлхүүрээ таньж ажилладаг хамгаалалтын сүүлийн үеийн системтэй бөгөөд тухайн автомашин ямар нэгэн байдлаар тэжээлгүй болсон тохиолдолд энэ санамж нь устаж түлхүүрээр нь асаах боломжгүй болгодог юм.

Тиймээс түлхүүрийг нь дахин таниулахын тулд:

 Дэлгэрэнгүй»

BMW маркын машиний тухай

2011 оны 04-р сарын 21 Нийтэлсэн tory

BMW машинд дуралдаг залуусдаа зориулаад өөрийн мэдэх бага сага зүйлсээс хуваалцая

BMW гэдэг нь Bayerische Motoren Werke буюу Англиар бол Bavarian Motor Works гэсэн үгний товчлол юм.

1913 онд Karl Freidrich Rapp гэгч нөхөрийн үүсгэн байгуулсан нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэх Rapp MotorenWerke хэмээх компани нь одоогын та бидний сайн мэдэх BMW хэмээх алдартай компаний эхлэх байсан юм.

Тиймийн учир BMW компаний Logo нь нисэх онгоцны сэнсний эргэлтийг дүрсэлсэн зурагтай байдаг юм байна.

Ингээд 1920 оноос Motorcycle –н хөдөлгүүр үйлдвэрлэж эхэлсэн ба 1921 онд анхныхаа Flink хэмээх Motorcycle –г үйлдвэрлэн гаргажээ.

Харин 1928 онд Eisenach/Thuringia хэмээх автомашиний үйлдвэрийг худалдан авсанаар алдарт BMW машиний түүх эхэлжээ.

1941 он хүртэл машин болон Motorcycle үйлдвэрлэлийн салбарт маш амжилттай ажиллаж байсан хэдий ч дайны уршигаар машин үйлдвэрлэхээ больж R57 хэмээх цэргийн зориулалтын Motorcycle үйлдвэрлэж эхэлжээ.

Харин 1945 онд дайн дуусангуут Америкийн цэргийн армийн техник хэрэгсэлийг засах болон үйлдвэрлэх зөвшөөрөл авсанаар дахин амжилттай ажиллаж одоогын нэр хүндийг олох эхлэх тавигдсан байна.

Спорт тюнинг хийх

2011 оны 04-р сарын 20 Нийтэлсэн tory
Монголд яг одоогоор тогтмол, тэгээд мэргэжлийн тюнинг хийж байгаа засварын газар шоп алга л байна. Боломж гарвал бид энэ зунаас оролдоод үзэх санаатай байгаа. Мэдээж маш их хөрөнгө хүч шаардагдана зах зээл бас багатай болохоор энэ төрлийн бизнес нилээд эрсдэлтэй. Шууд гаднаас тоноглочихсон машин оруулж ирж унаж байгаа болохоос яг мэргэжлийн онол тооцоон дээр тулгуурлан спорт тюнинг хийж байгаа талаар одоогоор сонсоогүй л байна. Яахав бүдүүн яндан, дугуй, хормой зэргийг бол асуудалгүй машиндаа хийж л байна. Энэ талаар маш дэлгэрэнгүй мэргэжлийн тойм нийтлэл бид удахгүй оруулах болно.

Technik related blog

2011 оны 04-р сарын 20 Нийтэлсэн tory

Сайн байцгаана уу? MineTech хэмээх шинэ блог мэндэлж байгааг бүх блог уншдаг залуучууддаа мэдэгдэж байгаадаа таатай байна. Бидний энэхүү блог нь уул уурхайн болон бусад техниктэй холбоотой (хөнгөн тэрэг байсан ч болно) зөвөлгөөг хэрэгцээтэй байгаа залуусдаа хүргэх мөн харилцан туршлага солилцох үндсэн зорилготойгоор нарийн мэргэжилийн механик инженер & техникийн засварийн төлөвлөлтийн инженер зэрэг мэргэжилийн залуусийн эхлүүлж байгаа бараг анхны блог гэж таамаглаж байна.

Тиймийн учир эрхэм нөхөд та бүхэнд машин тэрэг болон уул уурхайн тоног төхөөрөмжтэй чинь холбоотой ямарваа нэгэн асуулт & асуудал байвал чөлөөтэй асууцгаагаарай. Бид бүхэн чадлынхаа хэрээр зөвөлгөө өгж, хэрэв бидний мэдэхгүй зүйл байх аваас мэддэг газраас нь мэдээд туслаад өгөхдөө баяртай байх болноо.