Vehicle Identification Number  буюу VIN дугаар нь АНУ болон бусад улсад үйлдвэрлэгдсэн бараг бүх машинд байдаг ба энэ нь тухайн машины хурууны хээ л гэсэн үг юм. Ийм учираас машин худалдаж авхаасаа өмнө VIN дугаараар нь шүүлгээд нэг шалгаад үзчихэд илүүдэхгүй шүү. VIN дугаараар шүүж үзсэнээр тухайн машин хэдэн онд аль улсад үйлдвэрлэгдсэн, хэдэн удаа эзэмшигч нь солигдсон, ноцтой осол аваарт орж байсан, хулгайлагдсан машин гэх мэт чухал түүхийг мөн мэдээллүүдийг олж авах боломжтой юм.

VIN дугаар нь ихэвчилэн доор дурдсан газруудад байралсан байдаг.

·         Зүүн талын карланы дотор талд

·         Жолооны хүрдний багана дээр

·         Радиатор тогтоодог тулгуур дээр

·         Хянах самбар дээр (Гадна талаас нь урд цонхоор харагдахаар)

·         Жолооч болон зорчигчийн хаалганы дотор талд

·         Баталгаат засварын гарын авлага дээр

·         Хөдөлгүүрийн урд хэсэгт

·         Үндсэн рам-н дээр

VIN дугаар нь 17 оронтой тоо болон үсэг холилдсон дугаар байдаг.  Жишээ нь АНУ д 1981 оноос хойш үйлдвэрлэгдсэн бүх машинд VIN дугаар тавьдаг болсон бөгөөд 30 жилийн дотор үйлдвэрлэгдсэн 2 машинд давхцах тохиолдол байхгүйгээр тооцоолж хийгдсэн байдаг.

VIN дугаарыг компьютерийн системд оруулж шүүж үзэхгүйгээр гаднаас нь нүдээр хараад багагүй мэдээлэл авчих боломжтой.

Нэг VIN дугаар дээр жишээ авч тайлбарлъя.

1 G 1 JF27W 8 3 J 178227

·         Эхний орон нь тухайн машиний хаана үйлдвэлрэгдсэнийг кодоор илэрхийлж байдаг.  Кодыг тайлбал -  USA (1 эсвэл 4), Canada (2), Mexico (3), Japan (J), Korea (K), England (S), Germany (W), Italy (Z).

Ингээд энэ машин маань АНУ д үйлдвэрлэгдсэн нь тодорхой болж байна.

·         Хоёрдахь орон нь тухайн машиний үйлдвэрлэгчийг кодоор илэрхийлж байдаг.  Кодыг тайлбал -  Audi (A), BMW (B), Buick (4), Cadillac (6), Chevrolet (1), Chrysler (C), Dodge (B), Ford (F), GM Canada (7), General Motors (G), Honda (H), Jaguar (A), Lincoln (L), Mercedes Benz (D), Mercury (M), Nissan (N), Pontiac (2 & 5), Saturn (8), Toyota (T), Volvo (V), Volkswagen (W).

Энэ машин маань   General Motors компаний машин болох нь харагдаж байна.

·         Гуравдахь орон нь тухайн машинй зориулалтыг зааж өгсөн байдаг. (Үйлдвэрлэгчээс тавигддаг учираас хараад тайлах боломжгүй)

·         Дөрөвөөс найм хүртэлх орон нь Кузов, Хөдөлгүүрийн төрөл, Модел, Серийн дугаар зэргийг илэрхийлдэг. (Үйлдвэрлэгчээс тавигддаг учираас хараад тайлах боломжгүй)

·         Есдэхь дугаар нь тухайн VIN дугаарыг шалгах код байдаг.

·         Аравдахь орон нь хамгийн чухал бөгөөд тухайн машиний үйлдвэрлэгдсэн оныг кодоор илэрхийлж байдаг. Кодыг тайлбал- 1988 (J), 1989 (K), 1990 (L), 1992 (N), 1993 (P), 1994 (R), 1995 (S), 1996 (T), 1997 (V), 1998 (W), 1999 (X), 2000 (Y), 2001 (1), 2002 (2), 2003 (3)  гэх мэт цааш  үргэлжилнэ.

Ингээд манай машин 2003 оны машин болж таарахнээ.

·         Арваннэгдэх орон нь тухайн машиний угсрагдсан үйлдвэрийг кодоор илэрхийлдэг.

·         Арванхоёроос арван долоо хүртэлх орон нь тухайн машиний өөрийнх нь код байдаг.

За ингээд VIN дугаарын учирыг олсон болхоор худалдаж авах гэж буй машинийхаа VIN дугаарыг комьпютерт оруулаад шалгаад үзэх л үлдлээ дэ.

VIN дугаарыг онлайнаар шалгах боломжтой маш олон вэб хуудас байдаг ба алийг нь ч ашигласан болно. Жишээлбэл www.vehicleidentificationnumber.com, www.freevin.com   гэх мэт.

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
WOWOWO (зочин)

Medej baihad neeree iluudehgui zuil baina shuu

ismiraldo (зочин)

Ene webuud ni gehdee tolbortoi baidiimuu ? Buur delgerengui sain tailbarlaad ogooch PLZ

www.ulemj.com (зочин)

Ёстой хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа

turuu (зочин)

ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ МЭДЭЖ АВЛАА

Stormy

Энэ мэт хэрэгтэй мэдээлэл оруулаад байвал уншаад байна шүү

calbro (зочин)

Mongold ter dugaar ni ajildiim boluu? Yaj shalgah uchiraa oldgui ee,

clubmix (зочин)

Uurtei chin yaj holbogdoh ve? Avah gej baigaa mashiniihaa VIN Dugaaraar neg uzuuleh gesiin bolhuu ?

astum (зочин)

medmeer yum baina hooy

toro (зочин)

hooe Tory msr ID-gaa ugchih yum asuuj baiya. blnchaa

Gorgeous

одоо өнгөрсөөн авцан эртхэн нийтэлкүү яасы.

Samurai (зочин)

VIN dugaar geech yumiig ni mashin deereesee haigaad oldgui ee

comment (зочин)

ZOZOZ ZO thanks anyway

Ицми

яаар сонин хүнүүст хариулт өгдгү админ бэээ :Р хааччуу энэ хүн гэж мэгээд кк

mozu12 (зочин)

sain bn uu ? bi TOYOTA PRIUS NHW11 gdg 2011 onii 2 sard orj irsen mashin avsan yumaa. tegeed VIN dugaariig ni haigaad oldoggui ee. nadad haana bdagiig ni helj ogch tuslaach? bichig barimtan deeree Vehicle Identification Number/Model geed NHW110009023 geed too bichsen bn oor yum alga. bayarlalaa.

tory

Heden ond uildverlegsen Toyota Pruis ve ?

tory

Toyota Pruis iin VIN dugaar ni urd tsonhnii shilnii joloochiin taliin dood buland gadnaasaa shilnii tsaanaas haragdahaar bairlagdsan baidag. bas joloochiin taliin haalganii tugjeenii havitsaa naagdsan baidag. Jishee bolgood Pruis iin neg VIN dugaar oruulii JTDKB20U393541329

HERO

хэрэгтэй мэдээлэл нийтэлсэнд баяралаа

HOSOO (зочин)

Thanks

batja (зочин)

TOYOTA HARRER МАШИНЫ VIN КОД ХААНА НЬ БАЙДАГ ЮМ БЭ

FORD (зочин)

VIN No. shalgax accounttai bol miniix-g shalgaad ogooch pls. bi odoo avax geed bgaan. tj_ider add xiichix tehuu. PLS

эрдээ (зочин)

машины компьютер дотор ямар ямар мэдээлэл байдаг юм бэ?

hishgee (зочин)

verna-n computert garch irsen P0444 gesen kod yu ni ewdersen gesen vg we yaj medehvv

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)