Car Club Mongolia : WHO IS TOYOTA PRIUS

WHO IS TOYOTA PRIUS

Цахилгаан болон бензинээр давхар ажилладаг автомашиныг эрлийз машин гэж нэрлэдэг байна. Тухайлбал, монголд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа автомашин бол Toyota Prius юм. Prius-г өвөл асахдаа муу гэж мэтээр жолооч нар ярилцдаг. Энэ нь манай улсын эрс тэс уур амьсгалаас гадна эрлийз машиныг арчлах тал дээр жолооч нарын мэдлэг тааруу, мөн амжиргааны түвшинтэй холбоотой жолооч бүр дулаан гаражинд автомашинаа тавиад байх нөхцөл бололцоо муу зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг нь тодорхой юм. Ингээд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа Toyota Prius-г сонгон авч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорилоо.

- HYBRID машины тухай? Hybrid гэдэг бол Монголоор орчуулах аваас Эрлийз гэсэн үг юм. Яг энэ утгаараа машин дээр бууна. Өөрөөр хэлбэл та бидний сайн мэддэг дотоод шаталтат хөдөлгүүр болон цахилгаан моторыг хослуулан ажилладаг тээврийн хэрэгслийг Hybrid Vehicle гэж нэрлэдэг. Ингэснээр эдийн засгийн үр ашигтайгаас гадна байгаль орчинд хор хөнөөл багатай тээврийн хэрэгсэл бий болж байгаа юм. Мэдээж эрлийз учраас түлш бага хэрэглэдэг.

- PRIUS-ийг цахилгаанд залгах ёстой юу?
Хэзээ ч залгах шаардлагагүй. Prius нь өөрийнхөө батарейг өөрөө цэнэглэж чаддаг. Тэрээр шаардлагатай үедээ бензин мотороороо ажиллах бөгөөд энэ үед генератор цахилгаан үүсгэн батарейгаа цэнэглэнэ. Тэгэхээр жолооч хүн батарейны маань цэнэг дуусах вий гэж санаа зовох хэрэггүй.

- PRIUS нь ямар түлш хэрэглэдэг вэ? Prius нь 91 болон 92 октантай бензинээр ажилладаг мотортой. Өөрөөр хэлбэл манай оронд элбэг байдаг АИ-92 бензинээр ажиллана.

- PRIUS хэрэглэснээр хэр их бензин хэмнэх вэ? Prius нь хамгийн их идлээ гэхэд л 100 км-т 5 литр бензин хэрэглэдэг. Хэмнэж явбал 4.4 литр хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Энэ бол Prius-ийн хэмжээний машинд хангалттай үзүүлэлт юм. Тэгэхээр хот дотор явдаг хүмүүст бол 4.7 литр гэж ойлгоход буруудахгүй. Унаж заншсан бусад машинтай харьцуулахад явалт, жолоодлого хэр вэ?Prius нь автомат араатай таны унаж дадсан машинаас ялгагдах зүйл огт байхгүй. Тэр тусмаа явж байгаа үедээ ямар ч ялгаагүй. Харин онцгой зүйл нь зогсолтын горим болон удаан явж байгаа үед л анзаарагдана. Өөрөөр хэлбэл түгжрэлд орчихсон нормалдаад зогсож байхад дотоод шаталтын хөдөлгүүр унтрах бөгөөд цахилгаан мотор ажиллагаанд орно. Цахилгаан мотор ажиллаж байгаа үед машин тань ямар ч чичиргээ, моторын чимээ эргэлтгүй болох учир машин тань унтарчихсан юм шиг санагддаг. Энэ үед шинэхэн жолооч машинаа унтарчихлаа гэж санан асаах гэж оролддог юм. Улаанбаатар хот шиг түгжрэл ихтэй, богинохон замуудтай үед Prius үнэхээр тохирсон машин юм. Жижигхэн боловч боломжийн хүчтэй цахилгаан мотороор машин тань ажиллах нь байна шүү дээ. Түүнчлэн Pri­us-ийн дотоод шаталтын мотор нь 1500cc багтаамжтай боловч цахилгаан моторын хүчийг нэмбэл 2.4 литрийн багтаамжтай мотортой тэнцэх хүч гаргах ажээ. Иймд хүч сайтай, хурдтай боловч хэмнэлттэй гэдэг нь ойлгомжтой болж байна.

- Механик кроптой PRIUS бий юу? Мэдээж механик кроптой бол бензин илүү хэмнэх нь ойлгомжтой. Харамсалтай нь Prius-ийн загваруудад механик кроп байхгүй. Тэр байтугай арааны алхамт систем ч байхгүй. Өөрөөр хэлбэл бидний ярьдаг шиг 1-р араа, 2-р араа байхгүй гэсэн үг. Түүнд ганцхан араа бий. Харин түүнийхээ эргэлтийг цахилгаан мотор зохицуулдаг. Гэвч жолоодох үед бидний унаж дадсан автомат кроптой машинаас юугаараа ч ялгагдаггүй байна.

- Бензин дуусчихвал PRIUS явж чадах уу? Үгүй. Ямар ч тохиолдолд бензин байх шаардлагатай. Гэхдээ шатахууны саванд бензин байхад Prius маань бензин хэрэглэхгүйгээр явж чадах боловч Prius маань эрлийз тэрэг гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр бензин заавал байх ёстой юм.
PRIUS-ийн аюулгүй байдал хэр вэ?Prius бол Toyota фирмийн сүүлийн жилүүдэд бүтээсэн тэрэг учраас орчин үеийн сонирхолтой системүүд бараг бүгд бий. Тоормосны ABS (Anti-Lock Brake System) системтэй. Бас жолоочийн болон зорчигчийн ослын дэртэй. Хамгийн гол нь хэлбэр нь их царай муутай гэж яригддаг. Гэвч Prius-ийн хэлбэр нь осолд ороход хамгийн аюул багатай загваруудын нэг юм. Бөгтөрдүү загвартай шүү дээ. Осолд орох үед цахилгаан мотор болоод батарей нь зорчигчдыг тогонд цохиулах аюултай байдаг учир батарейг сайтар тусгаарлаж өгсөн байна. Танд гэж хэлэхэд Toy­ota Prius II хэмээх 2000-2003 онд гарсан загвар нь NCAP (New Car Assessment Program) буюу шинэ машинд олгодог үнэлгээнээс 4 од авсан нь тун өндөр үзүүлэлт юм. Тэгвэл саяхан гарсан Prius III цоо шинэ загвар нь 5 од авсан нь хичнээн их дээшилж, урагшилж байгааг харуулж байна. 5 од бол хамгийн өндөр оноо шүү дээ. Өөрөөр хэлбэл бараг л төгс машин болсон гэсэн үг.

- PRIUS-ийн арчилгаа үйлчилгээг хэн хийх вэ? Цахилгаан мотор болоод батарейнаас бусад механикийн бүхий л эд ангиуд нь жирийн машинтай яг адилхан засвар үйлчилгээ шаардана. Иймээс үүнийг дурын засварын газар хийж болно. Харин батарейны хэсэг нь элдэв засвар үйлчилгээ шаардахгүй. Яг л та бидний гар утасны батарей засвар үйлчилгээ хийлгэдэггүйтэй адил юм даа. Бас цахилгаан моторт ямар ч үйлчилгээ хэрэггүй. Яг л бидний хэрэглэдэг угаалгын машины цахилгаан мотор арчилгаа шаарддаггүйтэй адил юм.
PRIUS хэдэн жил болох вэ?Toyota фирмийн машинууд ерөнхийдөө хамгийн эдэлгээ сайтай, бөх бат байдаг. Монголд орж ирсэн Prius-үүд буруу арчилж батерейнд нь асуудал үүсгэхгүй бол бусдаараа бусад Toyota-н машинуудтай ижил.

- PRIUS-ийн батарей хэр удаан ажиллах вэ? Түүнийг солиход хэр үнэтэй вэ? Мэдээж Prius нь батарейгүйгээр явах аргагүй болох тул энэ бол анхаарал хандуулах ёстой асуудал юм. Ер нь бол Prius нь Toyota-ийн анхны олон нийтэд зориулан үйлдвэрлэсэн эрлийз тэрэг гэхэд тун чанартай гэдэгт итгэж болно. Түүний батарей ч гэсэн сайн ажилладаг. Toyota-ийн лабораторийн үзүүлэлтээр бол Prius-ийн батарей нь 290,000 км замд хэвийн ажиллах нормтой юм байна. Гэхдээ аливаа автомашины хэр удаан ажиллах нь жолоочоос ихээхэн хамааралтай. Түүнчлэн дэлхий даяар Prius II ба III загварууд 500,000 хувь зарагдсан гэхэд батарейтай холбоотой гомдол огт ирээгүй юм байна. Гэхдээ батарей эвдэрвэл та нилээд хүнд байдалд орно. Батарей бол маш үнэтэй эд анги юм. Prius II ба Prius III загварын батарейг солиход 4000 гаруй доллар зарцуулж байгаа бол монголд элбэг байдаг Prius I нь дутахгүй үнэтэй ажээ. Гэхдээ энэ үнэ жил бүр хямдарч байгаа. 3-хан жилийн өмнө батарейг бүр 7000 доллараар сольж байсан. Яваандаа 2000 хүртэл буурах байх гэсэн тооцоо байдаг.

-PRIUS-ээр юм чирж болох уу? Prius-ээр юм чирэх нь тун тохиромжгүй юм. Яагаад гэвэл түүний моторын бүтэц нь эдийн засгийн хэмнэлт гаргах явдал юм. Иймээс тэр илүү хүч гаргахдаа тааруу. Prius-ийг үйлдвэрлэсэн мэргэжилтэн хэлэхдээ “Prius-ээр юм чирэх хэрэггүй” гэж шуудхан хэлж байна. Гэхдээ гадаадад жижигхэн чиргүүл чирчихсэн явж байх тохиолдол хэд хэд гарсан гэсэн. Хэрвээ хүнд юм чирвэл цахилгаан болоод уламжлалт мотороо эвдэх аюултайг санагтун.

-Арын суудлыг эвхэж болох уу? Болно. Арын суудлыг 60/40 харьцаагаар бүтээсэн тул эвхэх үед арын хэсэгт чөлөөтэй зай гардаг.

-PRIUS-ийг холбож асааж болох уу? Болно. Танд 12 вольтын цахилгаан байхад л болно. Түүнийгээ Prius-ийнхээ jumper кабельд холбоод л түлхүүрээ дарахад болно.

-LEVs, ULEVs, SU­LEVs, AT-PZEVs гэсэн хэллэгүүдийн учир? LEV гэдэг бол Low Emission Ve­hicle гэсэн үгүүдийн товчлол юм. Монголчилбол Хорт утаа бага ялгаруулдаг тээврийн хэрэгсэл гэж болно. Энэ нь Калифорни мужийн Агаарын Нөөцийг Удирдах Газраас гаргасан стандарт юм. Тэгвэл ULEV гэдэг нь Ultra-Low Emission Ve­hicle буюу Маш бага хорт утаа ялгаруулдаг тээврийн хэрэгсэл юм. Энэ нь LEV-ийг бодвол илүү нарийн хэмжүүрээр тээврийн хэрэгслийг шалгаж үнэлгээ өгдөг. Харин SULEV бол Super Ultra буюу Супер бага гэсэн утгатай. Тэгвэл AT-PZEV бол Advanced Technol­ogy Partial Zero Emission Veihcle гэсэн утгатай бөгөөд монголчилбол Сайжруулсан Технологи Ашиглаж бараг л Тэг Хорт Утаа ялгаруулдаг гэсэн үг. Сүүлийн ангилалд орсон автомашин их ховор бөгөөд Toyota Prius III-ийг энэ ангилалд оруулсан байна. Харин Prius II нь SULEV-д ордог байсан тул III загвар нь нэг шат ахиж байгаль орчинд ямар ч хор хөнөөлгүй болсон гэж ойлгож болно.
TOYOTA болон HONDA-ийн эрлийзүүдийн ялгааг хэлж өгнө үү?Honda ч гэсэн эрлийз тэрэг үйлдвэрлэлтээр нилээд их ажил хийж байгаа. Тэгвэл Toyota нь тухайн явалтдаа дотоод шаталтат болон цахилгаан мотороо аль алийг хэрэглэх бөгөөд хэрхэн зохицуулж явахаа өөрөө шийддэг. Хамгийн тохиромжтой хувилбараа өөрөө сонгодог гэсэн үг. Жолооч хүн жирийн л машин жолоодож байгаа юм шиг явахад л болно. Тэгвэл Honda нь үргэлж дотоод шаталтат хөдөлгүүрээ ашиглах бөгөөд илүү их хүч шаардагдсан үед цахилгаан мотор ажиллагаанд орж тусалдаг байна.
start=-23 , cViewSize=50 , cPageCount=1

27 сэтгэгдэл:

null
NICE (зочин)

NICE & NICE

Amigos (зочин)

PRIUS shaadag heregee

Ицми

хааяа нэг инкээд нэг юм бичжаагаач к

Робинзон Крузо

Toyota-гаас цалин авахаар бичсэн байна шт. Цоо шинэ тас хар Prius авмаар санагдчихлаа. :P

Золу

би маш их эргэлзэж байсын харин одоо прүүсийг сонголоо хурдан хавар болоосой....

энх (зочин)

prius huitend her zereg be
huitend asaagaad baihad muu um bna uu

mmm (зочин)

prius uvul bol heregguil mashin bndaa say namar avsan tsoo shin prius yumldaa tegeed 15 idjiishd dulaan tsagt bol gaiguil yum bnalee chadaltai negen dulaan graj ntrt hiiwel dajgui bh yur ni demii sanagdaad bgaa yuun 5 ideh 8 9 idne kk

alsadorshihnegen (зочин)

shsh.... prius 4n haalga, 4n dygyitai gj bichhen holgvimaa kaka medeh umchin ingeel boloo uy. engiin zuwulguu -40*+35*=IQ . minii huwid japan, korea mashin hewregba

alsadorshihnegen (зочин)

shsh ... prius 4n haalga, 4n duguitai gehn holguimaa kaka medh umchin ingeel boloo uy? -40*+35*=iQ . minii huwid japan, korea, china mashin hewregba . ulger zohiohdoo tiimerhuu um ter japand chin Au98 hereglediishde gah gah

Paulchris (зочин)

Сүүлийн Приус Тогонд залгадаг болсон юм шиг. Бас 5 дотор иднэ гэдэг бол худлаа, миний мэдэх хүмүүс 7, 8 идэж байна гэх, дээр нь жолооч нар дандаа машиныхаа идшийг дардаг шдээ. Бас 92 биш 98 хийх байх шүү.

Гэхдээ Надад энэ БЛОГ таалагдсан шүү

Mongold uildwerlew (зочин)

Приус чинь явдал муутайн байналээ.100 гараад л бараг ээрчихнэ.Ээрч ээрч л 120 хүрдийм шиг л санагдсан.Дээрээс нь тогтвор маш муу.Цахилгаан үрүүлийн аппарат нь хурд нэмэгдэхэд зөөлөн хэвээрээ л байдаг.Энэ нь мэдрэмжгүй жолооч нар огцом дарж машинаа унагаахад тун амархан юм шиг.Манай орны нөхцөлд идэлт нь бусад 1500 1300 зэрэг бага хөдөлгүүртэй автомашинтай ойролцоо л юм байна лээ.Дэлгэцээ харж гэлдэрч л явбал бага идэхийн байналээ

EV (зочин)

Za da dyrmeere yavdag taksini joloochid l tohiromjtoi tereg yumuda bogloon dund. dulaan garajd hadgalahgyi bol batarey ni holdool miarad ehelnde.

туул (зочин)

prius 10.11.20 zarna sonirhson hun zalgana uu

utas 9196-7474

Ame

MAshin avah geed pruis-iig sonirhoj bsan um, yostoi heregtei umaa olood unshchihlaa. bayarlalaa.
Mini Cooperiin talaar bicheed uguhgui z?

soni (зочин)

тэгээд энэ хэр сайн тэрэг юм бэ

b.babgaa@yahoo.com (зочин)

Маш сайхан мэдээлэл байна. Би 20 приустэй, өвөл 10, зун 5 л иддэг хот дотор. Хянах нь ханзаар болохоор уншиж ойлгохгүй бүх боломжийг нь бүрэн ашиглаж чадахгүй байх шиг санагддаг. Бас хөдөлгүүр нь жаахан удаан халаад байх шиг, ид хүйтэн үед халуун паар нь цангаа сайн арилгаж чадахгүй байна. Энэ талаар мэдээлэл өгвөл хүмүүс энэ эко машиныг ихээр хэрэглэх нь дамжиггүй

travis (зочин)

ee bolj bna bi zov mashinaa zahialjee

odnoo (зочин)

interneteer mashin yaj zahialah ve zaaj ogooch

мөөгий (зочин)

приус дажгүй унаа шүү миний анхны машин одоо бол би ах эгч дүү ээждээ 10 11 20 3 автомашин авх бодолтой байнаа шүү

shinee (зочин)

aan kkk gadnaasna haraad dvgntsiimyydaa binzen idh toormznii asyydl fatiraani ynz bvriin zangyyd prius yg hedne sain baidaag harsn hvn shig bish zasdag ynaad tyrshtsan hvnees yria awaad tawiyl yylna

ariunbold (зочин)

minii mashin zund 6 idej bsan namar 9 iddeg bolson odoo 1 sard 13-15 idej bna. binzeniig uuh shig l bolj bna..priust benzin idehed hamgioin gol nolooldog zuil yu ve?tuslaach

tuk (зочин)

bi huuchin prius 11 unaj bsan daraa ni 20 bolgoson minii 11 ovol 9 10 iddeg bsan zundaa 8 odoo unaj bga prius 20 maani ovol 8 idejbnle odoo dulaaraad bagsaj l bna er ni bol prius dajguil unaa bnlee bur daraa ni bolomjtoi bolhooroo 30 avah sanaatai bga 22 23say gej bnle 30 bol jinhen 4 5l benzin iddeg yum bnle manai naiz 30 undag

zochin (зочин)

Miniih 100d 8-9 ideed tgheer yah estoi vee yu ni bolku bgan bol

killer (зочин)

hereggui unaa ovold holdchihdog hogt kkkkk

Зочин

ondor uul ood yaj gardag yum bol

ganbaa (зочин)

Ovol idlee gehed 10 idehgui bizde

tuul (зочин)

zow archilaad shn edleed ywbal prius uhaalag mashin gdg ni vnen l ym bnlee unaad ywahad hongon shingen zoolon shn l unaa bn daa bas benzin baga zartsuuldag. awsan hvn ni sn sudalj bh heregtei ym bnlee oilgomjgvi jaahan jaahan zvilsee end tendees asuuj suraglah heregtei shvv. dawgvi l niitlel bn. Garsan dogoldol bvrig tsag tuhaid ni zasaad ywbal engiin awtomat teregtei l adilhan archilna shvv dee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)